Өнөөдөр Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр

Өнөөдөр Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр. Амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой өдөр юм. ЭМБ-ын зөвлөмжөөр шүд, буйлны өвчлөл нь зөвхөн амны хөндийгөөр хязгаарлагдахгүй, зүрх судас, чихрийн шижин зэрэг олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд та бүр өдөр тутамдаа:  Шүдээ зөв, тогтмол угаах Чихэрлэг хүнсний хэрэглээг хянах  Жилд 2 удаа шүдний эмчид үзүүлэх зэрэг энгийн дадлыг хэвшүүлснээр амны хөндийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

2026-03-19 10:37:26