ЭНХРИЙ ҮРСДЭЭ "А АМИН ДЭМ" УУЛГАЖ, ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ .

Багийн эмч нар болон вакцинатороос А витаинаа аваарай

ЭНХРИЙ ҮРСДЭЭ "А АМИН ДЭМ" УУЛГАЖ, ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ .

6 сараас 5 нас хүртэлх насны хүүхдүүд А витамин ууна..

2 настайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдэд цэцэрлэгээр дамжуулан өрхийн эрүүл мэндийн төвөөс "А ВИТАМИН" уулгах тул эцэг эхчүүд ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР /ЯГААН/ ийг ангийн багшдаа хураалгаж тэмдэглэл хийлгэх дээр хамтран ажиллана уу!

6 сараас 23 сартай хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтээр түгээгдэнэ.

А амин дэм уулгаснаар:

 А витамин нь таны хүүхдийн дархлааг дэмжинэ.

 Хүүхдийн нүдний харааг сайжруулна.

 Бодисын солилцоог дэмжинэ.

 Дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байдаг.

Иймд бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарч жилд 2 удаа өндөр тунт А аминдэмийг заавал уулгаж байгаарай.

Анхаарах зүйл : А витаминаа уусан бол 14 хоног Д витаминаа түр зогсоогоорой.

2026-05-27 14:49:56