2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус сумын ЕБС дээр "Хүний папиллома вирус"-ийн эсрэг дархлаажуулалт зохион байгууллаа.

Засгийн газрын тогтоол 2023 оны 12 сарын 29-ны А/472 тогтоолоор Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтыг заавал хийх үндэсний товлолын дархлаажуулалт хийхээр баталсан байна. 2024 оны 11 сарын 28 өдөр Тус сумын ЕБС дээр хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт зохион байгуулж, 11 настай нийт 49 хүүхэд хамрагдахаас 20 хүүхэд хамрагдаж, дархлаажуулалтын хувь 41%-тай байна. Иргэний үүрэг, хүүхдийн эрхийг дээдэлж вакцинд хамрагдсан хүүхдүүд, эцэг эхчүүд, анги удирдсан багш нар та бүхэндээ баярлалаа.

Үлдсэн хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагч нартайгаа эрүүл мэндийн төв дээр ирж вакцины талаар мэдээлэл авч товлолын вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

"Өнөөдрийн урьдчилан сэргийлэх дархлаажуулалт

Ирээдүйн эрүүл амьдралын үндэс юм"

2024-11-29 14:20:25