Багачууд цэцэрлэгийн хамт олны танилцуулга

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН
 ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

               Нэг .  Байгууллагын түүхийн талаар 
    Тус  Хүүхдийн Цэцэрлэг нь 1968 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Их  богд уулын өвөрт Ленинч нэгдлийн харьяанд 2 гэрт 20 хүүхэдтэй 3 орон тооны ажилчинтайгаар үйл ажиллагааны анхны гараагаа эхэлжээ.
         Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яам, аймгийн боловсрол соёл урлагын газар, аймаг сумын төрийн байгууллага, удирдах албан тушаалтнуудаас  өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсролын салбартай холбогдон гарсан болон бусад  хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон тухайн жилд батлагдсан төсвийг хуваарийн дагуу зарцуулж өр авлагагүй ажилласан.                

1.2  Чиг үүрэг
            Хүүхэд бүрийг хайрлан хамгаалж тэднийг бүх талаар  хөгжүүлэн хүмүүжлийн зөв төлөвшил олгоход туслан дэмжихэд оршино.            
 

2023-06-12 14:25:23