ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 
 Бүжиг нь хүн болоод амьтдын үггүй харилцаа, сэтгэл хөдлөл, үзэл бодол, харуусал хийгээд хайр гунигийг махбодоор илэрхийлэх үзэсгэлэнт урлаг юм. 
Дэлхийн бүжгийн өдрийг 1982 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Театрын олон улсын хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын бүжгийн хорооны шийдвэр ёсоор тэмдэглэж эхлэв. Энэ өдөр Францын балетмейстер, бүжгийн урлагийн онолч Жан Жорж Новер (1727-1810) төрсөн бөгөөд түүний төрсөн өдрөөр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг тааруулжээ. Дэлхийн бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг хөгжүүлэх, энэ урлагт хүндэтгэл үзүүлэх зорилготой. Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог бөгөөд 1991 онд Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгож байсан түүхтэй.
Соёл урлагийн салбарт хүчин зүтгэж буй нийт бүжигчдэдээ баярын мэнд хүргэе.Бүжгийг урлагт хайртай хүн бүхний баяр Бүжгийн урлаг мандутгай

2026-04-29 12:56:32