ХАВРЫН БАЯР-2026

“ХАВРЫН БАЯР-2026 

. БҮЖГИЙН УРЛАГИЙН НААДАМ” 

. Амжилтын буухиа

Баянговь сумын авьяаслаг залуучууд, ЕБС-ийн 4-6, 7-9р ангийн сурагчид, СӨБ-ийн бяцхан авьяастнууд нийт 40 гишүүн бэлтгэн оролцуулж нэгэн тайзнаа цугларч, ур чадвар, авьяасаа гайхуулсан гайхалтай сайхан арга хэмжээ болж өндөрллөө.

Аймгийн Хөгжимт драмын театрын их тайзнаа нийт 2000 гаруй хөдөө орон нутгийн залуус, хүүхэд багачууд бүжгийн урлагаар тууштай хичээллэж, хөдөлмөрийнхөө үр дүнг бахархалтайгаар толилуулсан нь үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан, мартагдашгүй сайхан мөч байлаа.

 Амжилтуудаас дурдвал:

• СӨБ-ын бяцхан оролцогч Наранцацраг-10 хамтлаг — Латин төрөлд Джайв бүжгээр соло хамтлаг төрөлд тэргүүн байр, Алтан медаль 

• 4–6р ангилалд Наранцацраг-8 хамтлаг — Монгол ардын бүжиг Хотон бүжгээр соло хамтлаг төрөлд III байр Хүрэл медаль 

• 7–9р ангилалд Наранцацраг-7 хамтлаг — "Лус"-Монгол бүжгээр тэргүүн байр Алтан медаль 

• Өргөн 5-р багийн залуучууд — Наранцацраг-1 хамтлаг Шугаман бүжгийн төрөлд тэргүүн байр, Алтан медаль 

. 10-12р ангилалд Наранцацраг-6 хамтлаг Гранпри Тэргүүн байр алтан медаль тус тус хүртэн ганзага дүүрэн ирлээ.

Тэмцээнд бэлтгэн удирдсан бүжгийн багш П.Хулан танд баярлалаа. Баяр хүргэе

Ивээн тэтгэгч, дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье:

• ИТХ төлөөлөгч Ц.Буянтогтох — байрлах байр, бэлтгэлийн заалаар ханган ажилласан

• Сумын ИТХ-ын дарга Ц.Чогийжанцан — 60 литр бензин

• ЗДТГ — фургон автомашин

• Ш.Уранчимэг захиралтай ЕБС-ийн хамт олон — 60 литр бензин

• Батмөнх захирагчтай 143-р тусгай салбар — 50 литр бензин

• М.Өлзийжаргал даргатай ЭМТ — 50 литр бензин

• Ш.Цэнджав даргатай Худалдааны хамт олон — 900,000 төгрөг

• “Мөнхөд дэлгэрэх” ХХК-ийн захирал Б.Баярсайхан, П.Дуламсүрэн — 200,000 төгрөг

• “Их Богд” Д.Эрдмаа — 100,000 төгрөг

Та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.

Та бүхний ажил үйлсэд тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Тэмцээний хүүхдүүдийн бүжгийн хувцасыг оёж өгсөн үйлчин Далай ,Оюунчимэг, Туяа, Зулаа эгч нартаа эсгүүрчин Хандаа, Сугар-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Сайнтуяа нартаа баярлаж талархаснаа илэрхийлье. Амттай хоол унд хийж хамтран ажилласан асран хамгаалагч Дэлгэр, Туяа эгч 2тоо маш их баярлалаа. Дэмжин оролцсон нийт эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний халамж, дэмжлэгийн ачаар хүүхдүүд маань авьяасаа нээн хөгжүүлж, амжилт гаргалаа. Хамтаараа лаг байж чадлаа.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2026-04-25 12:22:23