Архи гэдэг зүйлийг үнэхээр үзэн ядах хэрэгтэй.

Архи гэдэг зүйлийг үнэхээр үзэн ядах хэрэгтэй. Олон сайхан гэр бүл архинаас болж салж, олон зуун хүүхдийн чих сонсох ёсгүй үгсийг сонсож, харах ёсгүй зүйлсийг харж, нүд нь нулимасаар дүүрэх юм. Заримдаа зурагтаар архийг идээний дээж гэх, пиво уугаад аз жаргалтай, инээлдэж байгаа залуучуудыг харуулах нь бий. Харин хариад олон олон жил босгосон гэр бүлийн амьдралаа үгүй хийж байгааг нь харуулдаггүй. Архи их хэмжээгээр уудаг хүнийг “сайн даадаг” гэж хөөргөдөг хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Уг нь түүнийг бие сайтай, жижиг тархитай гэдгийг л батлаад байх шиг. Үүнийг уншаад "тэнэг" гэж инээх нэгэн нь байхад архи-наас гарах шийдвэр гаргах хэн нэгэн бас байгаасай гэсэндээ бичлээ. Архинаас л татгалзаж чадвал улам л бахархалтай Монгол эр хүн болно доо бид....

2025-05-08 09:44:57