БАЯНХОНГОР ЦЭРГИЙН ХҮРЭЭ ЁСЛОЛЫН ЖАГСААЛ ХИЙВ

БАЯНХОНГОР ЦЭРГИЙН ХҮРЭЭ ЁСЛОЛЫН ЖАГСААЛ ХИЙВ "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн хүрээний ёслолын жагсаал /2026.03.17/ Баганат талбайд болов. Цэргийн хүрээний ёслолын жагсаалд Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Э.Энхбат оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Монгол цэргийн өдрийг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, шагналт байранд шалгарсан багуудад шагналыг гардууллаа. Мөн үеэр Төрийн одон медаль, цэргийн цол хүртсэн алба хаагчдад цол шагналыг гардууллаа. Монгол цэргийн баярын мэнд хүргэе

2026-03-17 15:42:36