Байгууллагын үүсэл хөгжил

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 143 ДУГААР САЛБАР

Зэвсэп хүчний 143 дугаар тусгай рот нь ААЖШ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Саиншанд хотын нисэх буудлын дэргэд 2 салаа, аж ахуйн 1 тасаг, 3 офицерийн бүрэлдэхүүнтэйгээр анх зохион байгуулагдаж ротын тулгын чулуу тавигдсан түүхтэи.

Ротын анхны захирагчаар дэслэгч Х.Дагдан, улс төриин орлогчоор дэслэгч В.Лэгцэг нар ажиллаж байсан ба тус рот өөрийн орон тооны хүч хэрэгслээр 1970 оны 12 дугаар сараас байлдааны жижүүрлэлтиин үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Тус рот нь 1986 оноос Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт шилжин байрлаж үүргээ гүйцэтгэж байна.

1986 онд салбарын захирагч хошууч С.Болд зэвсэглэл техник эрхэлсэн орлогчоор ахмад Пэрэнлэй, салааны захирагчаар ахлах дэслэгч Ж.Ганбаатар, аж ахуйн дарга ахлах дэслэгч н.Дэлгэр, санхүүгийн даргаар н.Одгэрэл, нярав н.Давгадорж, ахлах тогооч н.Эрдэнэцацралт, н.Баярмаа, слесерь Д.Готов, Б.Баянмөнх, бохирын слесерь Сүхтогоо нар ажиллаж байлаа.

1996 онд хошууч Г.Чулуунхүү даргатай хамт олон ажиллаж салбарын орлогчоор ахмад Ж.Ганбаатар. Нууцын дарга ахлах ахлагч В.Лхасүрэн, Чиглэл хариуцсан офицероор хошууч Цэрэндагва, Даринчулуун ахмад Сүх нарын удирдлагууд байсан.

Тус ротын үйл ажиллагаатай Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, асан Н.Багабанди, УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Г.Занданшатар, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал З.Дашзэвэг, дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Ц.Бямбажав нар танилцаж ротын үйл ажиллагаатай танилцан үнэлгээ өгч байсан.

БХЯ-ны сайдын нэрэмжит командлалын болон ЗХЖШ-ын цогцолбор шалгалтад 10 удаа шалгагдан 4 удаа Зэвсэгт хүчний “Тэргүүний салбар”-аар шалгарч байсан түүхтэй.

Тус ротын бие бүрэлдэхүүнээс Зэвсэгт хүчний анхны салааны захирагч эмэгтэй Монгол Улсын радио спортын мастер дэслэгч Нааяа, радио спортын өндөр хурдны Олон Улсын хэмжээний мастер бэлтгэл ахлагч Э.Чинзориг нар ажил амьдралын гараагаа эхэлсэн. Радио спортын мастер бэлтгэл ахлах ахлагч Г.Энхжаргал, дэд мастер ахлагч Э.Чинтунгалаг нар нь бид бүхний бахархал төдийгүй даган дуурайх үлгэр дуурайлал болсоор байна.

Сум орон нутагт Зэвсэгт хүчнийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Баянхонгор Аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Баянговь сумын удирдлага албан байгууллагуудтай мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжил, хүмүүнлэгийн ажлыг хамтран зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажилпаж байна. /

Үе үеийн захирагч нар:

1970 он дэслэгч X .Дагдан,

1971 онд Дэслэгч П.Равдан, Ахмад Ч.Доржсүрэн

1976 онд хошууч В.Алтангэрэл

1977 онд хошууч С.Болд,

1993 онд хошууч Р.Цэрэндагва,

 1996 онд хошууч Г.Чулунхүү,

2001 онд хошууч Л.Дагва,

2007 онд хошууч Н.Батаа,

2012 онд хошууч Д.Алтанхуяг

2022 оноос хошууч Д.Батмөнх

2023-10-03 11:23:18