Ерөнхий боловсролын сургуулийн 7, 8, 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Мини-марш"-ийн тэмцээн зохион байгуулалаа.

"Энхийг сахиулагчдын өдөр"-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 7, 8, 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Мини-марш"-ийн тэмцээнд 10 баг хурд хүч, тэсвэр хатуужлаа дайчлан идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг 5 км зайд гурван цэгт даалгавар биелүүлж нийлбэр оноогоор байр эзлүүлэхэд Нэгдүгээр байранд Б.Тэмүүжин ахлагчтай 9б ангийн тамирчид, хоёрдугаар байранд Э.Батбаатар ахлагчтай 9а ангийн тамирчид, гуравдугаар байранд Э.Лхагвадорж ахлагчтай 9б ангийн тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчидад баярлалаа.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 143 ДУГААР САЛБАР

2023-05-29 15:36:25