ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хүн мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1064 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран эргүүл хяналт шалгалтыг хийж байна.

Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог. Тус хуулийн заалтыг зөрчиж Улаанбаатар хотруу тарвага, тэдгээрийн гаралтай түүхий эд оруулахыг завдсан 24 иргэний зөрчилд хураагдсан 57 ширхэг тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар хүргүүлж 17,100,000 төгрөгийн торгууль, амьтны аймагт учруулсан хохирол, нөхөн төлбөрт 46,740,000 төгрөгийн шийтгэл оногдуулж ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

2025-09-24 12:00:25