"Гал түймэр унтраах буухиа тэмцээн"ийг зохион байгууллаа.

Баянговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-Улаан загалмайн анхан шатны хороо, Засаг даргын тамгын газар, болон Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгээс хамтран зохион байгуулсан "Гал түймэр унтраах буухиа тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө. Нийт 17 багийн 51 тамирчин оролцож тэмцээн өргөн дэлгэр боллоо. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа баярлалаа, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Шагналт байранд:

1-р байр ЭМТ-ийн Г.Бөхмөрөн ахлагчтай Г.Мөнхнасан, А.Отгонбаяр гишүүдтэй баг тамирчид /Өргөмжлөл, цом, алтан медаль, дурсгалын зүйл, 250,000 төгрөг/

2-р байр Б.Аззаяа ахлагчтай А.Номундалай, Т.Солонго гишүүдтэй баг тамирчид /Өргөмжлөл, цом, алтан медаль, дурсгалын зүйл, 200,000 төгрөг/

3-р байр Хэлтгий 1-р баг М.Наранбаатар ахлагчтай С.Тамжидмаа, С.Цэцэгмаа гишүүдтэй баг тамирчид /Өргөмжлөл, цом, алтан медаль, дурсгалын зүйл, 100,000 төгрөг/ тус тус хүртлээ.

2026-06-10 11:14:25