ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр

ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутны нэг болоорой, ХААН Банкны тогтвортой байдлын бодлого, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 20 дахь жилдээ зарлаж байна. Бид өнгөрсөн хугацаанд 2,360 гаруй оюутны сурч боловсрох эрмэлзлийг дэмжиж, нийт 2.4 тэрбум орчим төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа билээ. 2026-2027 оны хичээлийн жилд дараах 2 төрлөөр тэтгэлэг олгох болно. Үүнд: 1. ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид хамрагдах боломжтой. 2. ХААН Банкны нэрэмжит оюутны дахин тэтгэлэгт хөтөлбөр Өмнө жилүүдэд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан 2 ба түүнээс дээш дамжааны оюутнууд хамрагдах боломжтой. Материалыг 2026 оны 05-р сарын 20-ны 17:00 цаг хүртэл Хаанбанкны бүх салбар нэгжээр үлээж авна.

2026-05-18 16:31:25