БАЯНГОВЬ СУМЫН ХААН БАНКНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ХААН БАНКНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ: Баянговь сум дахь ХААН банкны 291 дүгээр салбар 1991 онд байгуулагдан өнөөг хүртэл үйлчилгээ явуулж байна. Тус банк татан төвлөрүүлсэн хөрөнгө, зээлийн багц , зээлийн чанар, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ аймгийн хэмжээнд 2003, 2007, 2009, 2011 онуудад тэргүүлж 2004, 2007 онуудад сумын хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар шалгарсан. Тус банкны  эрхлэгчээр Дагвын Гансмаа,  1999-2008 онд Тансагийн Өлзийсайхан, 2008-2012 онд Дорждагвын Буянжаргал,  2012-2021 онд Мандахын Ууганбаяр, 2021 оноос Чимэддагвын Долгорсүрэн, харилцааны менежерээр Бадрайн Оюунболор,  Чимэддагвын Долгорсүрэн, теллерээр Дагвын Алтантуул, Янжмаагийн Цогбадрах, Пүрэвийн Дамбаравдан, М.Нарантунгалаг, Гүндцамын Гаваа, Энхбаяр Адъяа, Түвшинбатын Аюунзана нар ажиллаж байсан.  Одоо салбарын эрхлэгчээр О.Өлзий, Эдийн засагч Т.Аюурзана, Теллер М.Даваажав гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

2022-05-02 09:30:00