Баянговь сумын Цаг уурын өртөө

Харуулын түүх: Баянговь сумын цаг уурын харуул нь 1974 оны 12 сарын 30-ны өдөр анх байгуулагдсан. Харуулын дугаар 00615 далайн түвшинээс дээш өндөр 1620м, уртраг 100,20 өргөрөг 44 45 .Харуулын шинжилгээний талбай байрладаг газар чулуулаг хөрстэй.Сумын төвөөс зүүн өмнө зүгт 45 градуссын налуутай газар байрладаг.Ажиглалт хийх бүх багаж гэмтэлгүй бүрэн бүтэн ажиллагаанд орсон                                                                      

 Үүнд: 1.Агаарын пүтка 1ш  2.Хөрсний шат 1ш 3. Тунадас хэмжигч комоор / хурын хувин 2ш / 4.Писхрометрийн суурь 1ш 5.Зөөврийн рек  1ш  5.Байнгын рек 3ш 6.Цасны жин 1 ком 7.Писхрометр 1 ком 8. Максмаль 2ш 9.Хугацаат 1ш  ажиглалт эхэлсэн байнаТус харуудын шинжилгээний талбай нь1993 оны 10 сарын 30-ны өдөр байрлалаа өөрчилсөн Шинээр байрласан газар ньодогийн байгаа газар болно.Сумын төвөөс хойд зүгт байрладаг.Мөн чулуулаг хөрстэй тэгш тал газар.Индекс 44547 өөр бусад зүйлд өөрчлөлтгүй гэжээ.Алсын барааний зарим тэмдэгтүүд өөрчлөгдсөн бүх багажууд хэвийн ажиллагаатай.1997 оны 4 сараас ҮҮЛНИЙ атласаар ажиглалт хийж эхэлсэн. 1998 оны 06 сарын 07 нд техникч Самбуу инженир Батбаатар,нягтлан Мөнхбаатар УЦУОШТөвийн захирал Гриш нарын шалган зааварлах комисс ирсэн.Энэ комиссоос ЦХ-7 хүснэгтэд хоногийн түүврийн хүснэгтэд үзэгдлийн үргэлжилсэн хугацаа,хүснэгтийн дээд хэсэгт /  / доод талд нь /  / үргэлжилсэн хугацааг,51,52,-р багананд  /vv/ цанг, доод талд нь /   / үргэлжилсэн хугацааг 57,58 –р баганын дээд талд /   / доод талд нь /   / үргэлжилсэн  хугацааг гаргаж өөрчлөх зааврыг өгөв.1998 оны тайлангаас эхлэн алсын барааны тэмдэгтийг холоос нь бичих болов. 1999 оны 5 сард ; АЮУЛ АГААР мэдээний зааварт өөрчлөлт орсон. 2001 оны 03 дугаар сарын 01 нээс эхлэн хоногийн мэдээ өгч эхлэв. 04 сараас эхлэн аюул агаар мэдээ харуулын мэдээ солилцооны FM-12-03- HARUUL Кодыг мөрдөх болсон.    Анхны харуулын  ажиглагчаар 1974 он 1978 онд Нэрчиг овогтой Оюунчимэг мөн  1975 онд н.Мэндээ,1976 онд Д.Цэцэгмаа, 1980 Д.Хуяг, С.Батмөнх 1980 , 1982-1987Л.Сосорбарам, Б.Мэнджаргал, В.Батбаяр, Б.Мөнхтуяа, Б.Батцэцэг  Т. Баярмаа нар ажиллаж байсан. /ЗУРАГ.1/

Станцын түүх: Баянхонгор аймгийн Баянговь суманд 2013 оны  09 сарын 15,наас 16 ны өдрүүдэд УЦУОША-ны дарга Ч Оюун-чимэг ТХ дарга Б Энхбаяр, уур амьсгалын инженир Л,Алимаа хурын шимийн инженер  Э,Мөнхтулга ,Зандангарав  ня-бо Цэнд-аюуш,бичиг хэрэг Алтан-хуяг жолооч Батнасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж цаг уурын станцыг тоноглов. 2013 оны  09 сарын 27 нд  өртөөний зохион байгуулалтанд орж хэлтгий булгийн дээд тал дээр    4-н ханатай гэрт анхны станц 5-н хүний бүрэлдэхүүнтэйгээр   байгуулав.Станцын даргаар ХҮРЭЛЧУЛУУНИЙ БЯМБАЖАРГАЛЫГ техникчээр ТОГООГИЙН БАЯРМАА, ШАРХҮҮГИЙН УУГАН-БАЯР, ЮНДЭНГИЙН БУРМАА, БАДМААНЯМБУУГИЙН ЖАРГАЛСАЙХАН нар 4 ханатай гэрт 2 ширээ 5 сандалтай нэг төмөр ортойгоор тулга зууханд анхны галаа бадраав.Заримдаа цагаан гэрэлтэй ,заримдаа лаа асаадаг байлаа.2013оны 10 сарын 1 нээс тус сумын / говийн тэмээ жуулчний баазаас 4 ханатай гэрийг сарын 13000 төгрөгийн түрээстэй барьсан.2014оны 6сарын 20 ны өдрөөс 2014 оны 8 сарын 20 хүртэл 2-р багийн иргэн өндөр настан Жадамба овогтой Хүүхнээ гуайн 4 ханатай гэрийг  сарын 27500 төгрөгийн түрээсээр, 2014 оны 8 сарын 20 ноос 2-р багийн малчин С. Буянгийн

отрын жижиг гэрийг сарын 12000 төгрөгийн түрээстэйгээр барьж байсан.Энэ  нэг жилийн хугацаанд 3 удаа гэрээ сольж 5 удаа ачиж буулгаж,ач.иж буулгах,эздэд нь буцааж өгөх,хөдөөнөөс тээвэрлэж ирэх, очих,дизель түлш массло бид нар өөрсдөө дундаасаа төлдөг байлаа.Гэр жижиг болхоор гал түлхээр барографын бичлэг буурч байхад барометрийн тоололт өсдөг,галлагаа хийгээд бичиг баримтаа бичхэд дэвтэр бусад материал бохирддог зэрэг  хүндрэлтэй асуудлууд их байлаа.2015 оны 8 сарын 17нд аймгийн дарга Жаргалсайхан нь 5 ханатай цоохор гэр олгосноор гэртэй болов.Аймгийн УЦУОША-ны дарга Ч. Оюун-чимэг технилогч инженер Л.Алимаа усны инженер П.`Алимаа жолооч Батнасан усны Рагчаа нар ирж барьж өгөөд цайллагаа хийв.

2015 оноос 2018 он хүртэл энэ гэртээ үйл ажилгаагаа явуулж байгаад 2018 онд Улсын их хурлын гишүүн Г,Занданшатар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг нарын дэмжлэгтэйгээр конторын шинэ барилга баригдах болов.

Ингээд 2018 оны 6 сарын 1 ны хөх хулгана өдөр байшингийн шавийг морин цагт тавьлаа.Сумын засаг дарга Б. Эрдэнэ-билэг ,сумын иргэдийн төлөөлөгчидийн хурлын дарга В. Батжаргал  цаг уурын өртөөний дарга Т. Баярмаа техникч Б. Мөнх-сайхан,Ш. Ууганбаяр, Э. Сарангоо нар байлаа.2018 оны 06 сарын 07 ны өглөө барилгын ажил эхлээд 07 сарын 27 нд барилгын ажил дуусаад,08 сарын 04 нд улсын комисс хүлээж авсан. Барилгын ажлыг Улаан-баатар хотын  Б. Лхагва-очир захиралтай ‘’АЙ ТИ ТИ АЙ’’ –ХХК барьж гүйцэтгэв /ерөнхий инженир Ц .Бат-насан / 08 сарын 14,15 нд барилгын нээлтийг хийж ашиглалтанд орж аймгаас УЦУОША-наас дарга Ч. Оюун-чимэг хамт олны бүрэлдэхүүнтэй ирсэн

1 Г ОТГОН-ХАНД      ТЕХНИЛОГИЙН ХЭЛТЭСИЙН ДАРГА

2 П АЛИМАА              /УС

3 Б ЭНХ-ЖАРГАЛ     НЯ-БО

4 ЦЭДЭВ-СҮРЭН

5 ШАГДАР-СҮРЭН     НЯРАВ

6 ЭРХМЭЭ                  ТЕХНИКЧ

7 ДАРИА                      ТЕХНИКЧ

8 ОДОНХҮҮ                 СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР

9 БАДРАХ                    ТЕХНИКЧ

10 БАЯНДАЛАЙ

11 БАТНАСАН             ЖОЛООЧ

12 ЖАНЧИВ        УСНЫ ИНЖЕНЕР

13 БАДАМ

Сумын засаг дарга Б. Эрдэнэ-билэг  тамгын газрын хамт олон,сумын иргэдийн төлөөлөгчидийн хурлын дарга В. Батжаргал,сумын иргэдийн хурлын хамт олон,цэргийн ангийн хамт олон, эмнэлэг, сургуулийн хамт олон ахмад ажилтан С.Батмөнх нар ирж оролцов.

 2015 оны .06 сард Шинжилгээний болон ХАА-н талбайн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Шинжилгээн талбайн гадна хашааг сольсон, нүцгэн хөрсний гадаргын хашлагыг сольж, шороогоор дүүргэсэн мөн шинжилгээний талбайн доторх замыг шинээр хийсэн, цасны зөөврийн рекийг сэргээн засварласан, ХАА-н талбайг 50х50 хэмжээтэй болгож хашаалсан. 1.Гаднах орчинд 2 гэрэлтүүлэг тавьсан 2019 оны 06 сард Баянговь сумын Баянговь өртөөний 0 гортиг,  Шинжилгээний талбай , Хашаалсан талбай , Хашаалаагүй талбайн солбилцолыг гаргаж хүргэсэн

2025-04-22 14:15:29