БАЯНГОВЬ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                  БАЯНГОВЬ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

                 1968 онд Ленинч нэгдлийн харьяанд хоёр гэртэй, гурван ортой Хорин хүүхэдтэй үйл ажиллагаа эхэлж, 1978 онд 50 ортой цэцэрлэг, яшлын барилга ашиглалтад орж өргөжин хөгжсөөр эдүгэй хичээлийн 2 байранд 5 бүлэгт 140  хүүхдийг хүлээн авч хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. 

Тус сумын 75 хүүхдийн цэцэрлэг нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгний өртөгтэйгөөр баригдан  2019 оны 10 дугаар сарын 30 нд ашиглалтад орж түүхийн алтан хуудсыг нээжээ. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэн цэцэрлэгийн хүрэлцээ хангамж  дутагдалтай байсан бэрхшээл  шийдвэрлэгдэж  өнөөдрийн байдлаар  цэцэрлэг нь хичээлийн  2 байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулж үндсэн 5 бүлэгт 140 хүүхдийг хүлээн авч хамран сургах тойргийн  2-5 насны хүүхдэд  сургуулийн өмнөх боловсролын  үйлчилгээг  хүргэж байна.

          Цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, малчдын мал төллөх үеийн ажлын ачааллыг багасгах, хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор  2017-2019 онуудад Цоохорын 4-р багт нүүдлийн 24 цагийн цэцэрлэгийг нээн амжилттай зохион байгуулж алслагдсан  малчдын        60 гаруй хүүхдийг хамруулж эцэг эхтэй хамтран ажиллаа.

Төрөөс сургуулийн өмнөх боловсролын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, хүүхэд бүрийн боловсрол эзэмших тэгш эрхийг ханган боловсролын чанар, багшийн ур чадварыг дээшлүүлж, хүүхэд хөгжүүлэхэд эцэг эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэн  хүүхэд сурч хөгжих сургалтын тав тухтай орчин бүрдүүлэх зорилго зорилтыг  эрхэмлэн  ажиллаж  байна. Мэргэжлийн багшлах боловсон хүчний хангалт 100%, нийт ажиллагсадын 70% нь бакалаврын боловсролтой.  

Бага насны хүүхдийг бүх талаар хөгжүүлэн сургалтын үйл ажиллагааг тогтмол чанартай зохион байгуулан, хамт олны  бүтээлч санаачилга, идэвх зүтгэлийн үр дүнд эцэг эх, ард иргэд, байгууллага, албан хаагчдын хамтын оролцоотойгоор бүлгүүдийн тохижилт болон гадна орчны өнгө үзэмжийг сайжруулан 2015, 2021 оны  “Шилдэг байгууллага хамт олон” боллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн 256.0 сая төгрөгний хөрөнгөөр 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг “Алтайн гурван нуур” гүйцэтгэж байна

                               Боловсон хүчний нөөц:

Д.Гансмаа /эрхлэгч/: МУБИС-СӨБС-ийг “СӨБ-ийн багш арга зүйч” мэргэжлээр бакалавр зэрэгтэй, тус цэцэрлэгт 33 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролыг тэргүүний ажилтан.

Ж.Байгальмаа /багш/:  МУБИС-Багшийн сургуулийг 2016 онд “СӨБ-ийн багш” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөн багшаар ажиллаж байна. “Заах аргач” багш

Э.Буянзаяа/багш/: Орхон их сургуулийг 2020 онд “СӨБ-ийн багш” мэргэжлээр бакалавр

зэрэгтэй  төгсөн  “Глобал” их сургуульд магистраар суралцаж байна.

Г.Ганцэцэг/багш/: МУБИС –Багшийн сургуулийг 2015 онд “Бага ангийн багш”, 2021 онд “Идэр” дээд сургуулийг “СӨБ-ын багш” мэргэжлээр  бакалавр зэрэгтэй тус тус төгссөн. “Заах аргач” багш

Ч.Одгэрэл /багш/: МУБИС-Багшийн сургуулийг 2017 онд “СӨБ-ийн багш” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөн.

Д.Эрдмаа /багш/: МУБИС-СӨБС-ийг 2006 онд “СӨБ-ийн багш арга зүйч” мэргэжлээр бакалавр зэрэгтэй  төгссөн. Боловсролын тэргүүний ажилтан, ахлах багш.

                            Туслах багш нар

С.Болормаа: Завхан Худалдааны техниккум төгссөн. Тус цэцэрлэгт 2003 оноос эхлэн туслах багшаар  тасралтгүй 17 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 2020 онд гавьяаныхаа амралтад гарсан

С.Байгальмаа: ШУТИС-ийг 2014 онд “Хэвлэлийн график дизайн” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн

Ц.Долгормаа: Мэргэжлийн боловсролын төв, Ундраа сургалтын төвийн Туслах багш бэлтгэх сургалтад 2018 онд хамрагдсан

А.Оюунболор: “Идэр” дээд сургуулийг 2012 онд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн, мөн 2020 нд Сургалт Хөгжил Удирдлагын Институтыг “СӨБ-ын багш” мэргэжлээр төгссөн.  

П.Уранцэцэг: “Тэнгэр” дээд сургуулийг 2009 онд “Түүхч-архивч” мэргэжлээр бакалавр зэрэгтэй  төгссөн, 2020 нд Сургалт Хөгжил Удирдлагын Институтыг “СӨБ-ын багш” мэргэжлээр төгссөн . 2014-2019 хүртэл  бүлгийн багшаар ажиллаж байсан

Ө.Энхзаяа: “Сэрүүлэг” дээд сургуулийг 2010 онд “Аялал жуулчлалын менежмент” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.  2018  онд Мэргэжлийн боловсролын  төв, Ундраа сургалтын төвийн Туслах багш бэлтгэх сургалтад суралцсан.

Б.Баярцэцэг /нярав архив бичиг хэргийн ажилтан/: Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг  “Нягтлах бодох бүртгэл” мэргэжлээр 2008 онд бакалавр зэрэгтэй төгсөн тус цэцэрлэгт 2008 оноос  эхлэн ажиллаж  байна. 

Б.Эрдэнэхуяг/ахлах тогооч/ Улаанбаатар хотын Хөнгөн Хүнсний техниккумыг “Хүнсний технологич” мэргэжлээр төгссөн тус цэцэрлэгт 2010 оноос эхлэн ахлах тогоочоор үр бүтээлтэй ажиллаж байгаад 2020 онд гавьяаныхаа амралтад гарсан.

   Бусад ажилчид

Ахлах тогооч Э.Энхдаваа, туслах тогооч О.Баяржаргал, үйлчлэгч М.Ням, цагаан хэрэглэл угаагч С.Энхчимэг, харуул хамгааллын ажилтан Ч.Баярсайхан. Ц.Батзаяа нар ажиллаж байна.

2016- 2021 онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил

                                    2016 он

  • Дэлхийн Зөн” Баянхонгор-2 ОНХХ-ийн дэмжлэгээр  хэвлэгч 2.2 сая
  •  Эцэг эхийн хандив тусламжаар 1 бүлгийн цагаан хэрэглэл- 250.0
  •  Проектор дэлгэц - 2 сая

                                                2017 он

            Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар

  • зөөлөн эдлэл-4.5 сая,
  • Тавилга тоног төхөөрөмж- 3.5 сая 
  • Камержуулалт – 2.7 сая
  • Хурдны скайнер – 1 сая

 

                                  2018 он 

             Улсын төсвийн хөрөнгө оруулалт

  • 1-р хоолны тогоо – 2.7 сая

Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгээр

  • Тоглоом сургалтын хэрэглэгдэхүүн- 500.0

             Иргэдийн хандив тусламж – 3 сая

  • Гадна талбайд хүүхдийн тоглоом 1ш,
  • Гадна гэрэлтүүлэг, хаяг -500.0

                                2019 он

               Улсын төсвийн хөрөнгө оруулалт

  • 75 хүүхддийн цэцэрлэгийн барилга1.2 тэрбум т
  • Гал тогооны цахилгаан тоног төхөөрөмж- 17.9 сая /яамны хөрөнгө оруулалт/
  • Тавилга эд хогшил, тоглоом- 9,8 сая
  • 75 хүүхдийн хөнжил гудас цагаан хэрэглэл -5.2 сая
  • Цэцэрлэгийн хаяг – 550.0
  • Бүлгүүдийн дэвсгэржүүлэлт- 4.5 сая
  • Компьютер 3 ш, хэвлэгч-1 – 3.4 сая

               Иргэдийн хандив тусламжаар

  • 75 хүүхдийн  цэцэрлэгийн дотоод  тохижилт – 10 сая

                               2020 онд

           Улсын төсвийн хөрөнгө оруулалт

  • Гал тогооны хэрэгсэл- 1.5 сая
  • Атомат гар ариутгагч -175.0
  • Хэвлэгч -320.0
  • Урлаг биеийн тамирын заалны дэвсгэржүүлэлт, сургалтын хэрэглэгдэхүүн– 2.9 сая

                              2021 он

            Улсын төсвийн хөрөнгөөр

  • Багш нарт  зөөврийн комьютер тоног төхөөрөмж -10 сая 
  • Хүүхдийн тоглоом – 4.6 сая
  • Эрхлэгчийн албан хэрэгцээнд компьютер өнгөт хэвлэгч – 2.2 сая

              “Дэлхийн зөн- Баянхонгор -2” ОНХХ-ийн хөрөнгө оруулалт

  • Ус цэвэршүүлэгч -650.0
  • Автомат гар ариутгагч-165.0
  • Автомакс, халдваргүйжүүлэлтийн бодис- 100.0

             Иргэд, албан хаагчдын  хандив тусламжаар

  • Багш хөгжлийн төв- 2.5 сая (байгууллага, ард иргэд)
  • Бүлгүүдийн тохижилт -800.0 ( эцэг эх)

                        2022 он

  • Цэцэрлэгийн гадна туузан гэрэлтүүлэг, тоглоомжуулалт -3 сая төг

                                                     (Сумын  80 жилийн ойн хүрээнд  12-р төгсөлтийн хамт олон)

  • Бага бүлгийн тоглоомжуулалт -700.0 ( эцэг эхчүүдийн дэмжлэгээр)
  • Бүлгүүдэд ус цэвэршүүлэгч  -500.0 ( Б.Баттогтохын гэр бүл )
  • “Нэг тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 500 ширхэг мод
2023-10-03 10:48:00