ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

09 ДҮГЭЭР САРЫН 01...Эрдэм мэдлэгийн их баяр, ирээдүйгээ бүтээх эхлэл, шинэ зорилго, шинэ тэмүүллийн гараа…

#ХҮҮХЭД бүрийн инээд хөөр, тоглоом наадгай, шинэ мэдлэгийг нь баярлан дэмжицгээе...

#СУРАЛЦАГЧ бүрийн мөрөөдөл, авьяас чадвар, ялгаатай хэрэгцээг нь ойлгон урамшуулцгаая...

#ОЮУТАН бүрийн эрмэлзэл, сорилт, ирээдүйгээ бүтээх онцгой цаг үеийг нь үнэлж, хамтдаа дэмжицгээе...

#БАГШ бүрийн мэдлэг түгээж, ирээдүйг гэрэлтүүлж буй ариун хөдөлмөрийг нь хүндэтгэн, бахархан дэмжицгээе...

#ЭЦЭГ ЭХ бүрийн үр хүүхдийнхээ төлөө гаргаж буй халуун сэтгэл, зүтгэлийг нь талархан урамшуулцгаая...

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагч, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, боловсролын салбарын нийт хамт олондоо 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье.

2025-09-01 09:10:12