Багш нарын олимпиадад ХҮРЭЛ медаль хүртлээ.

Аймгийн хэмжээний бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдаж байгаа “Багш мэргэжлийн бахархал чуулган-2026” үйл ажиллагаанд тус сургуулиас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ. Энэ үеэр зохион байгуулагдсан Математикийн олимпиадын багш төрөлд 1 дүгээр ангийн багш С. Мөнхсоёл 3 дугаар байрт шалгарч, ХҮРЭЛ медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Хичээнгүй, тууштай, чадварлаг багш гэдгээ харуулж, сум орон нутгийнхаа нэрийг өндөрт мандуулан байгаа чамаараа бахархаж байна. Амжилт хүсье.

2026-05-15 12:36:54