Монгол Улсын Аварга малчин О.Одонбаяр ахын гэр бүлд Цагаан ямаат хоршооноос хүндэтгэл үзүүллээ.

Жилийн дөрвөн улиралд буянт мал сүргийнхээ төлөө, бие сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртдэг, Улсын аварга малчны болзол шалгуур үзүүлэлтийг хангаж, иргэний үндсэн болон журамт үүргээ биелүүлж, мал сүргээ өсгөх ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлан тогтвортой, үр бүтээлтэй ажиллахаас гадна, нутаг ус, өвөг дээдсийнхээ нэрийг өргөж, малч удмынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн таван хошуу малаа жигд өсгөн үржүүлж, үр хүүхэд, ирээдүй хойч үеэ, Монгол заншил, малч ухаанд тууштай сурган яваа Монгол Улсын Аварга малчин О.Одонбаяр ахын гэр бүлд Цагаан ямаат хоршооноос хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Цагаан ямаат хоршоо үүсгэн байгуулагдсанаас хойш, хоршооноос төрөн гарч байгаа 3 дахь Улсын аварга малчин юм.

Малчин таны ариун цагаан хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байж эрдэнэт малын тань буян хишиг арвижин дэлгэрч байх болтугай.

2025-05-21 09:34:48