“Цагаан ямаат Баянговь” хоршоотой хамтран ажилладаг Алтимет Яарнс энд Файбэрс ХХК-ны Монгол талыг хариуцсан захирал Д.Оюунгэрэл, хоршооны сум хариуцсан төлөөлөгч Д.Ганбат нар дотуур байрын сурагчдад үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ.

“Цагаан ямаат Баянговь” хоршоотой хамтран ажилладаг Алтимет Яарнс энд Файбэрс ХХК-ны Монгол талыг хариуцсан захирал Д.Оюунгэрэл, хоршооны сум хариуцсан төлөөлөгч Д.Ганбат нар дотуур байрын сурагчдад үнэтэй хөрөнгө оруулалт хийлээ. Тодруулбал, сурагчдын сурч боловсрох орчныг дэмжин: 291 ширхэг уран зохиол, танин мэдэхүй болон хичээл сургалтад ашиглах ном 65 инчийн телевиз  Автомат угаалгын машин 2 ширхэг зэрэг хэрэгцээт зүйлсийг гардуулан өгсөн талархалтай сайхан өдөр тохиолоо. Энэхүү хөрөнгө оруулалтыг санаачлан хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан дотуур байрын багш Б.Ариунжаргал, Д.Ганбат нартаа гүн талархал илэрхийлье. Мөн сурагчдын сурч хөгжих, амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхэд байнга хамтран ажилладаг “Цагаан ямаат Баянговь” хоршооны хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэе.

2026-03-30 11:02:45