"Цагаан ямаат хоршоо" үүсгэн байгуулагдсан тухай

        Баянхонгор аймгийн говийн бүсийн сумдаас бэлтгэл нийлүүлдэг цагаан ноолуурын дэлхийд тэргүүлэх байр суурьтай томоохон брендтэй хамтран олон улсын зах зээлд гаргах зорилгоор Баянговь сумын уугуул “ Баялаг өлзий  ХХК-ийн захирал Ж.Өлзийбодьжав ерөнхий менежир Б.Ишбалжир нарын санаачлагаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянговь сумын нийт 180 малчин өрх нэгдэн үүсгэн байгуулагдсан. 4 багийн 6 бүлгийн 6 ахлагч 6 менежертэй үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хоршооны анхны даргаар Ц.Гантулга 2019-2021 он хүртэл, 2021 оноос Г.Ариунсан ажиллаж байна. 2022 оны байдлаар 520 гаруй малчин өрхтэй  20 гаруй байнгын ажиллагсадтай Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр зэрэг 4 сумын нутаг дэвсгэрийг хамаарч үйл ажиллагаагаа явуулж байна 2020 онд ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх склад ажлын оффисийн хамт  2021 онд мал эмнэлгийн барилга  2021 онд Шинэжинст сумд ноос ноолуур түүхий эд бэлтгэх байр 2022 онд Баянлиг сумд ажлын байр баригдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Мөн хоршооны малчдын дунд эрүүл мэндийн үзлэг ноос ноолуур түүхий эд бэлтгэн нийлүүлэх малчдын амжиргааг сайжруулах , мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх гишүүдийн дунд  эдийн засгийн сургалтууд зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан явуулдаг. Одоогийн байдлаар хоршооны даргаар Г.Ариунсан, Нягтлан бодогч Д.Алтантуул, үйлчилгээний ажилтан А.Насанжаргал, Б.Бат-Адьяа, жолооч Б.Амартүвшин, мал эмнэлгийн  дарга Ц.Гантулга, мал зүйч их эмч Б.Пүрэвдаш нар ажиллаж байна.   Хоршооны малчдын мал эмнэлгийн үйлчилгээг явуулах зорилгоор Баянговь, Баянлиг, Шинэжинст, сумд тус тус мал эмнэлэг байгуулан ажиллаж байна.

2023-10-05 11:55:08