“Цагаан ямаат” хоршооны 2024 оны бүх гишүүдийн хурал амжилттай боллоо.

“Цагаан ямаат” хоршооны 2024 оны бүх гишүүдийн хурал амжилттай боллоо. Нийт 4 сумын нутаг хамарсан 624 малчин өрх 100% ийн ирцтэй ирж оролцсон нь энэ хурлын ач холбогдлыг харуулсан хэрэг боллоо. Энэ хурлын үеэр нийт 624 малчиддаа ноолуурын урьдчилгаа тарааж, 780 тонн өвс тэжээл тээвэрлэн хүргэж, 2023 оны ажлаа дүгнэж, гэрээгээ шинэчилэн хийлээ. Мөн энэ үеэр нийт хоршоогоороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОРГАНИК ын болон ШУДАРГА ХУДАЛДАА ны гэрчилгээ авах шаардлага хангасан бахдам сайхан амжилтаа нийт гишүүдтэйгээ хуваалцлаа. 3 жилийн хөдөлмөрийн үр шимд ийнхүү манай хоршоо Монголд төдийгүй дэлхийд анх удаа энэ гэрчилгээ авсан малчны хоршоо болж байгааг гэрчилгээ олгогч олон улсын байгууллага онцолж байсныг хэлэхэд таатай байна. Монгол малчны хотоос дэлхийн тавцанд

2024-01-16 15:00:00