"Манай хороо-Миний гудамж" аянг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагааны удирдамжийг баталлаа.

Сумын түүхт 80 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 47 тоот захирамжаар "Манай хороо-Миний гудамж" аянг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагааны удирдамжийг баталлаа. "Иргэдийн оролцоотой амьдрах орчинг сайжруулах" үйл ажиллагааг сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангуулахаар айл өрхүүдийн хашаа, гудамжний өнгө үзэмжийг сайжруулах, сэргээн засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдал орчны бохирдлыг бууруулах, байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаягжуулалтыг сайжруулах гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудад ажлын хэсэг заавар зөвлөгөө өгч ажиллах тул айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэн идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

2022-05-24 15:00:00