Насан туршийн суралцахуйн төв: СУРАЛЦАГЧ НИЙГМИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ "СУРАЛЦАГЧ АЙМАГ-2025" ТӨСӨЛТ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ШИЛДЭГ СУМ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

"Суралцагч байгууллага", "Суралцагч гэр бүл", "Суралцагч иргэн", "Суралцагч хүүхэд" үйл ажиллагааны тайлангийн үзүүлэлтэд үндэслэн дүгнэж “Хуулиа дээдлэгч сум”, “Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгч сум”, “Эрүүл мэнд, эерэг харилцааг эрхэмлэгч сум”, “Өв соёлоо эрхэмлэгч сум” гэсэн 4 зорилтын хүрээнд зорилт тус бүрээс шилдэг 3 сумыг шалгаруулж, нийлбэр дүнгээр ""ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ СУМ" ТЭРГҮҮН, ДЭД, ГУТГААР БАЙР"-ыг шалгаруулж, шагналыг гардууллаа. Үүнд: “Хуулиа дээдлэгч сум” зорилтын хүрээнд: 1-р байр Бууцагаан сум 2-р байр Бөмбөгөр 3-р байр Баянцагаан. Тус зорилтын шагналын санг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс “Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгч сум” зорилтын хүрээнд” 1-р байр Баян-Өндөр 2-р байр Баянбулаг 3-р байр Баянговь сум. Тус зорилтын шагналын санг Онцгой байдлын газар, Байгаль орчны газар “Эрүүл мэнд, эерэг харилцааг эрхэмлэгч сум” зорилтын хүрээнд: 1-р байр Жаргалант 2-р байр Хүрээмарал 3-р байр Гурванбулаг. Тус зорилтын шагналын санг Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Насан туршийн суралцахуйн төв “Өв соёлоо дээдлэгч сум” зорилтын нийлбэр дүнгээр: 1-р байр Баянхонгор 2-р байр Шинэжинст 3-р байр Богд сум. Тус зорилтын шагналын санг Боловсролын газар, Соёл, урлаг, аялал, жуулчлалын газар Насан туршийн суралцахуйн төв шагналын санг тус тус бүрдүүлэн хамтарч ажиллалаа. Дээрх 4-н зорилтын нийлбэр дүнгээр "ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ СУМ" ТЭРГҮҮН БАЙР- Баянхонгор сум 234 оноогоор- 4.000.000 сая төгрөг, өргөмжлөл ДЭД БАЙР- Жаргалант сум 233 оноогоор - 3.000.000 сая төгрөг, өргөмжлөл ГУТГААР БАЙР- Баян-Өндөр сум 209 оноогоор эзэлж 2.000.000 сая төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.

0000-00-00 00:00:00