БАЯНГОВЬ, СУРАЛЦАГЧ СУМ-2026 СУРАЛЦАГЧ ГЭР БҮЛ “ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ” СУМ БҮТЭЭЛЧ АЖЛЫН САРЫН АЯН

Суралцагч сумын ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу суралцагч гэр бүлээр сонгогдсон 13 бүлийн 26 иргэнд 2026 оны 10 дугаар сарын 26 нд соёлын төвд сургалт нөлөөллийн 8 цагийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан нийт 9 сургалт хийгдсэн.

Байгаль орчинд ээлтэй гэр бүл бүтээлч ажлыг зохион байгуулах тухай сургалт нөлөөллийн арга хэмжээг байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Мөнхтулга, байгаль хамгаалагч Б.Нямжаргал нар хийсэн.

“Бид ангилна- Байгаль баярлана" уриатай чэлленж, сургалтыг суралцагч 13 гэр бүлийн 26 иргэнд хийж, гэр бүлдээ чэлленжийг хийж заасан хугацаанд ажлын хэсэгт илгээх даалгавар өгч, гарын авлага, материалыг өрх бүрд өгч.

1.Мөн хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах, хогоо 3 үндсэн төрлөөр ангилъя,

2.Хогийг хэрхэн зөв бэлтгэж хадгалах вэ?,

3. Өрх бүрт хэрэгжүүлэх 5 дадал,

4. Суралцагч өрхийн эко амлалт зэрэг сэдэвүүдээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулав.

-Суралцагч байгууллагуудын хооронд “Цаасгүй Баасан гараг” сарын аяныг зохион байгууллаа.

2026-10-29 14:25:36