Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн хог хаягдлыг зориулалтын сав, цэгт хаях, ангилан ялгах, цэвэрлэх, байгаль орчныг бохирдуулахгүй байх үүрэгтэй.

Сумын өнгө үзэмж цэвэр орчныг бүрдүүлэх нь иргэн бүрийн ухамсар, хууль ёсны үүрэг хариуцлага юм. Зөвшөөрөлгүй газар хогоо асгасан иргэн, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 58 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.1 дүгээр зүйлийн 12, 20 дахь заалтуудын дагуу хариуцлага тооцохыг үүгээр мэдэгдэж байна.

2026-03-17 16:05:23