Дэлхийн усны өдөр 2026
Нэргүй

Дэлхийн усны өдөр 2026 НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Ус ба Жендэрийн тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Өдгөө дэлхийн хүн амын 2.1 тэрбум нь аюулгүй усан хангамжаар хангагдаагүй байна. Аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй газар амьдарч буй хүн амын дунд усны хүртээмжийн тэгш бус байдал нэмэгдэж, ялангуяа эмэгтэйчүүд, охид хамгийн их өртөж байна. Энэхүү өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн усны хүртээмжийн асуудалд илүү анхаарал хандуулахыг уриалж байна. #worldwaterday2026#дэлхийнусныөдөр2026 Better health  Improved menstrual hygiene More safety  More dignity More time

2026-03-20 15:26:34