2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 04 дүгээр сарын 18-нд болно.

2025 оны 1-р ээлжийн цэрэг татлага 04 сарын 18 нд 14:00 цагт сумын соёлын төвд болно татлагат 18-26 насны цэргийн зарлан дуудах мэдэгдэх хуудас хүлээн авсан 2000-2007 оны 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн /2007 оны 5-сарын 01-с өмнө төрсөн залуус/ бүгд ирж 04-р сарын 17-ны өдөр эрүүл мэндийн төвд үзлэг шинжилгээнд хамрагдах. Төгсөх курсын оюутнууд сургуулийн тодорхойлолт ирүүлэх бусад курсын оюутнуудын сургуулийн тодорхойлолтыг хүлээж авахгүй өөрийн биеэр орно. Цэргийн жинхэнэ албанаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1,2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Баянхонгор аймгийн цэргийн штаб, Баянговь сумын цэрэг татлагын товчоо.

2025-04-07 18:56:21