Зарим нэг иргэд цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас авахдаа үзлэгт ороод эрүүл мэндээр тэнцэнгүүт л цэрэгт аваад явчихдаг гэсэн ойлголттой байдаг бөгөөд үүнээсээ болоод зарлан дуудах хуудсаа авахгүй зугатах, янз бүрийн шалтаг хэлэх, таслах т

Зарим нэг иргэд цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас авахдаа үзлэгт ороод эрүүл мэндээр тэнцэнгүүт л цэрэгт аваад явчихдаг гэсэн ойлголттой байдаг бөгөөд үүнээсээ болоод зарлан дуудах хуудсаа авахгүй зугатах, янз бүрийн шалтаг хэлэх, таслах тохиолдлууд байдаг. Үүнээсээ болж цэргийн хаалт хийлгэх насанд хүрэнгүүт тасласан жилүүдийн тоогоор өндөр торгууль тавигддаг.

Тиймээс зарлан дуудах хуудас ирсэн тохиолдолд заавал өөрийн биеэр ирж, үзлэгтээ орж байхыг сануулъя.

Иргэн та 18-50 нас хүртлээ цэргийн тоо бүртгэлд жил бүр орж шинэчилсэн бүртгэлээ хийлгэж байхыг дахин сануулъя.

Та цэргийн жинхэнэ албанд тэнцсэн ч цэргийн албаны тухай хуулиар тухайн жилдээ чөлөөлөгдөх үндэслэлүүд байдгийг уншаад нэг үзээрэй.

2023-09-25 09:00:00