ГОВИЙН БҮСИЙН АЙМАГ, СУМДЫН ЗДТГ-ЫН ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг говийн бүсийн аймаг, сумдын ЗДТГ-ын дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалт 2022 оны 09 дүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт амжилттай боллоо.

Сургалтанд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр оролцлоо.

Тус сургалтад БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж, ЗХЖШ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор профессор хурандаа Б.Эрдэнэчимэг нараар ахлуулсан бүрэлдэхүүн Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хангах чиглэлээр батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу оноогдсон сэдвийн хүрээнд хичээл сургалтыг зохион байгууллаа.

Мөн аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар цэрэг татлага, цэргийн бүртгэл, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах, дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын сургалтуудын талаар өөрийн аймгуудын онцлогийг тусган хичээл бэлтгэн оролцов.

Сургалтын үеэр аймгуудын дунд нөхөрсөг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээнийг явуулахад Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяраар ахлуулсан баг, тамирчид тэргүүн байр эзэллээ.

Цэргийн штаб

2022-09-19 15:00:00