Цэргийн насны залуусын анхааралд? Цэргийн алба хаагаагүй тохиолдолд мөнгөн төлбөрөөр орлуулан хаах төлбөрийн хэмжээ 2024 онд нэмэгдсэн зөвхөн 1 жилийн мөнгөн төлбөр 1.992.200 сая төгрөг болж нэмэгджээ.

Мөн залуусдаа хандаж зөвөлхөд жилд 1 удаа цэрэг татлагатаа заавал хамрагдаж байгаарай. Үүнээс хамаараад 1 жил өөрийн биеэр цэрэг татлагтаа орвол 1 жилийн мөнгөн төлбөр буурах шалтгаан болно. Таны үзлэгт ороогүй жил тутам нь 1.992.200 сая /жил бүр өснө/ төгрөгний дүйцүүлэх төлбөр болон үлдэж 26 нас хүрэхэд 14.230.000 сая төгрөгний /жил бүр өснө/ мөнгөн төлбөр хуримтлагдсан байхыг анхаарна уу‼️ Гадаад оронд суралцаж, ажилладаг хүүхдүүд нотлох баримт бичгээ өгөх хэрэгтэй. 26 нас хүрэхэд нотлох баримт бичиг нь мөнгөн төлбөрт нөлөөлнө. Гадаадад байгаа нь мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдөх шалтгаан биш, зөвхөн тухайн жилийн үзлэгт оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантайг нотлоно‼️. Иймээс цэргийн насны залуучууд өөрийн биеэр үзлэгт орох, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ үзлэгт орохыг шаардах, 26 насандаа цэргийн дүйцүүлэх мөнгөн төлбөр төлөх, санхүүгийн хүндрэлд орохгүй байхыг анхааруулж байна‼️Баянговь сумын ЗДТГ

 

2024-04-19 00:00:00