“ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ Нэг. Зорилго: Тус илтгэлийн уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудад эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүргийг ухааруулан ойлгуулж, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх замаар улс орныхоо тогтвортой хөгжлийг хангаж, тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлэх, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино. Хоёр. Илтгэлийн сэдэв: “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” Гурав. Хамрагдах хүрээ: Генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, гадаад, дотоодын цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч зэрэг батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн. Дөрөв. Илтгэлийн уралдааныг зохион байгуулах үе шат, хугацаа: Нэгдүгээр шат: -Эхний шатанд ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар болон яамны харьяа байгууллагууд дотооддоо шалгаруулалтыг зохион байгуулан явуулж, тус бүр шалгарсан нэг илтгэлийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн дотор II шатанд оролцуулахаар ирүүлнэ. Дүнг Батлан хамгаалах яамны цахим хуудаст /www.mod.gov.mn/ нийтэлнэ. Хоёрдугаар шат: -II шатанд шалгарсан илтгэлийг нээлттэйгээр хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор шалгаруулж, Батлан хамгаалахын сайдад танилцуулна. Тав. “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлд тавигдах шаардлага: 1. Зөвхөн зарласан сэдвийн хүрээнд байх; 2. Бодит нөхцөл байдал, гадаад, дотоод орчинд дүн шинжилгээ хийсэн, дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх; 3. Олон улсын нөхцөл байдал, туршлага, чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх; 4. Илтгэл нь удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт, хүрэх үр дүн, иш татсан ном зохиол, бүтээл судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх; 5. Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх. Зургаа. Илтгэлийн хэлбэр: 1. Илтгэл нь А4 цаасан дээр 8-10 нүүрэнд багтсан, мөр хоорондын зай 1.5, үсгийн хэмжээ 12 байна. 2. Илтгэлийг Arial фонтоор /MSWord/ бичсэн байна. 3. Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргах ба зохиогчийн нэрийг илтгэлийн эхний нүүрэнд бичсэн байна. 4. Илтгэл нь өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байна. Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан шаардлага хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба ирсэн илтгэлд засвар хийхгүй, буцааж зохиогчид олгохгүй. II шатанд шалгарсан илтгэлийг зохиогчид БХЯ-аас зохион байгуулах онол практикийн хуралд 5-7 минутын хугацаанд биечлэн танилцуулж Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг дүгнэн шалгаруулна. Шалгарсан илтгэлийг Батлан хамгаалах яамны веб хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан нийтэлж олон нийтэд хүргэнэ. Долоо. Шагнал: Нийт шагналын сан 35 сая төгрөг. 1. Тэргүүн байр-1 (Өргөмжлөл, 10,000.000 төгрөг) 2. Дэд байр-1 (Өргөмжлөл, 8,000.000 төгрөг) 3. Гутгаар байр-1 (Өргөмжлөл 6,000.000 төгрөг) 4. Дөрөвдүгээр байр-1 (Өргөмжлөл 4,000.000 төгрөг) 5. Тавдугаар байр-1 (Өргөмжлөл 2,000.000 төгрөг) 6. Тусгай байр-5 (Өргөмжлөл тус бүр 1,000.000 төгрөг) БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

2025-01-29 10:43:33