ОВООТЫН ЦЭНХЭР ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БУЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ГОВЬ НУТГИЙН ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ

ОВООТЫН ЦЭНХЭР ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БУЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ГОВЬ НУТГИЙН ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ Баянговь сумаас хилийн цэрэгт явсан залуусаас цэргийн албанд улиран ажиллах шийдвэр гаргаж ахлагчийн сургалтад суралцахаар Улаанбаатар хот явсан байлаа. Тус сумаас нилээд олон хүн улиран ажиллаж амьдралынхаа гарааг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд тэтгэвэрт гарах дөхсөн залуусч байна. Түүний 1 нь 2016 онд цэрэгт явсан М.Чулуунхүү маань улиран цэргийн цол авч ажиллахын зэрэгцээ сайхан дуулж тус үйл ажиллагааг хөтлөн зохион байгуулж сум орон нутгийнхаа нэрийг гаргаж байгаа нь бахархууштай байлаа. Хугацаат цэргийн албан хаагчид маань өнгөлөг сайхан байнаа. Найз, дүү нарыгаа цэргийн албандаа явахыг уриалан дамжуулж байгаа нь сайхан санагдлаа. 1 жил хурдан юмаа нүд эрмэх зуур л өнгөрлөө гэж хөөрөлдөж байна. Цэрэг эргэлтийн ажлыг дэмжин ажилласан сумын Засаг дарга В.Батжаргал танд дайчдын өмнөөс баярлалаа.

2025-03-22 16:36:36