НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.3 дахь заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан тухай

НАНБХАСЗАСЗУС тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.3 дахь заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Үүнд: 1. 29.2.2-т энэ хуулийн 23.5 “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.”-д заасан үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах; 2. 29.2.3-т энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах; Иймд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон тохиолдолд дээрх сахилгын шийтгэл хүлээлгэхээр зохицуулсан байгааг анхаарч ажиллана уу.

2023-09-27 16:01:02