Засаг даргын мэндчилгээ

 Алтан дэлхийн баяр баясгалан болсон эхчүүд, алдрай бяцхан хүүхдүүд та бүхэндээ эх үрсийн баярын мэндийг хүргэе. Элбэрэлт ээж, энхрий бяцхан үрс та бүхний минь хайр гэрэлтсэн царай, инээд цацарсан аялгуу тань хан хорвоогийн хамгийн сайхан мишээл, хатан их эгшиглэн билээ.  Хүн бүхний зүрх сэтгэлд яруу тод үлдсэн эх үрсийн баярын энэ өдөр бяцхан үрс маань цог жавхаа дүүрэн, зол жаргалаар бялхан өнгөрүүллээ Баянговь сумын маань ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тоглолтыг үзэн бахархан суулаа мундаг шүү биднийй хүүхдүүд  Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үртэй бүхэн жаргаж, үндэстэй бүхэн цэцэглэх болтугай. Гэр бүл тань эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Хүндэтгэсэн : Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Баянговь сумын Засаг дарга Бадрайн Мөнхсайхан

2022-06-01 10:00:00